"Шинэ үе" продакшныхан жүжигчид нь гарч байгаа гэсэн мэдээлэлд хариулт өглөө

Жүжигчин Г.Ундармаа зарим жүжигчдээ аваад "Шинэ үе" продакшнаас гарч байгаа гэсэн мэдээлэл гарах болсон.

Тэгвэл энэ мэдээлэлд тус продакшныхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хариулт өгсөн байна.

Тэд энэ асуудлаар "Шинэ үе'' продакшныг тойрсон маш олон асуудлууд интернет, фэйсбүүк цахим хуудсуудаар яригдаж, ор худал мэдээллүүд цацагдаж байгаа учраас нэг мэдэгдлийг албан ёсоор хийж байна.

''Шинэ үе'' продакшн жүжигчидтэйгээ тогтсон гэрээтэй ажилладаг ба аливаа нэг уран бүтээл дээр ажиллахдаа жүжигчдийнхээ оройлол дүрийг харж, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

Мөн ''Шинэ үе'' продакшны жүжигчин Отгоо, Ганбаа, Алдармаа ажлаасаа гарна гэдэг ор тас худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ