Бид гэр бүлээ сахараас хамгаалж байна

Ив Шейва хэмээх Америкийн жирийн нэгэн гэр бүлийн эзэгтэй жилийн турш хүнсэндээ сахар хэрэглээгүй, хариуд нь түүний гэр бүл аз жаргалтай байгаа тухай өгүүлжээ. ҮР ДҮН НЬ?

Америкийн өнөөгийн байдал: Би өнгөрсөн хугацаанд өөрийгөө эв эрүүл хэмээн бодож тэрэндээ бат итгэлтэй амьдарч ирсэн. Гэхдээ өдрөөс өдөрт миний эрч хүч суларч нэг л нозоорсон, ядарсан байдалтай өнгөрөөх болсноо мэдсэн юм. Тухайн үед Америкийн ихэнх сувгуудаар энергийн ундааг рекламдаж, олныг анхаарлыг татаж байсан. Гэвч биед маш муу болох нь удахгүй тогтоогдож, хүмүүсийг айдаст автуулж эхэллээ.

Түүнээс хойш би сахарын найрлага болон бусад зүйлийг судалж үзэхэд Америкчуудийн таргалалт болон өвчлөлт сахартай шууд холбоотойг олж мэдсэн.

Мөн долоон хүн тутмын нэг нь бодисын солилцооны өвчлөл буюу зүрхний шигдээс, чихрийн шижин, багтраатай харин гурван хүн тутмын нэг нь өөхөлсөн буюу таргалалттай байна. Чихрийн шижингээр өдөрт хэдэн зуун хүн өвчилж байгаа бол зүрхний хорт хавдраар хэдэн арван хүн нас барж байгаа нь эмгэнэлтэй. Ийнхүү энэ их өвчлөл хорт хавдрыг үүсгэгч САХАР гэгч яг юу вэ?

Ухаалаг санал: Би нэгэн сайхан санаа олж түүнийг хэрэгжүүлэхээр шийдлээ. Миний нөхөр болон 6-11 насны хоёр хүүхэдтэйгээ жилийн турш сахарыг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхаар шийдсэн юм. Амтлагч, ёотон, зөгийн бал, чихэр, чихэрлэг шүүс, зуун наст, жүүс гээд энэ бүхнээс эрстатгалзсан.

Доктор Сэнжи Гапта: “Манай судалгааны багийнхан сахаргүй болон сахар багатайхүнсэнд тооцогдож байсан зайдас, тахианы мах, салат амтлагч, махан зууш, жигнэмэг, майонез, гахайн утсан мах, талх болон хүүхдийн нэмэлт тэжээлээс итгэмээргүй үр дүнг олж харсан.

Ер нь яагаад сахар нэмдэг вэ? Мэдээж бүтээгдэхүүнээ амтлаг болгож, өдөр тутмын амьдралдхэрэглэхэд тохиромжтой болгох. Сахар ороогүй хоол хүнс ховор болж.

Гэхдээ бид сахар болон сахарын нэмэлт орсон бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй болон бага хэрэглэснээр ямар гайхалтай үр дүн гарч, бодит өөрчлөлт бий болохыг мэдэх болно” гэжээ.

Сахарыг хүнснээс хассан нэг жил. Ив Шейва: Эхний хэдэн долоо хоног сахарыг бага зэрэг үгүйлсэн ч сарын дараа биеийн эрч хүч нэмэгдэж байгаа нь илт мэдрэгдсэн.

Миний төрсөн өдөр дөхөж байлаа. Төрсөн өдрийг десерт болон бялуугүйгээр таны хувьд төсөөлж чадахгүй байж болох юм.Миний хувьд ч мөн адил. Би гэр бүлийнхэндээ гадилтай жигнэмэг санал болгоод идтэл миний эхнэрийн бие чичирч, толгойд нь шууд нөлөөлсөн. Ийнхүү сахар миний гэр бүлд аюул учруулж байгааг дахин ойлгосон.

Хамгийн сүүлд хэлэхэд манай гэр бүл сахар хэрэглэхгүй аянаа үргэлжлүүлж байгаа. Бид өвчлөлд /ханиад, хоолой өвдөх зэрэг/ өртөхөө больж, эрч хүч өдөр өдрөөр нэмэгдэж байгаад хязгааргүй баяртай байгаа хэмээн хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ