Эбола вирус хүн төрөлхтөнийг заналхийлж эхэллээ

Гивнейд эбола вирусаар өвчилж нас барсан хүмүүийнтоо зуу давлаа гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирүүлжээ. Энэхүү шинэ гоц халдвар нь сүүлийн дөрвөн сарын дотор ихээхэнхурдтай тархаж байгаа бөгөөд үхэл дагуулсан шинэ халдвар хүн төрөлхтөнийг заналхийлж байгаад сэтэгэл түгшиж байгаа талаар НҮБ мэдэгдээд байна.
Шинэ төрлийн үхлийн вирусээр Гивнейд 101 хүн, Либерид 10 хүн нас бараад байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсийн 25-90 хувь нь нас бардаг байна. Өвчний тархалтхурдан байгаагаас Баруун Африкийн орнууд хилээр өвчтэй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байхад ихээхэн анхаарч байгаа гэнэ.
Энэ төрлийн халдвар гарахаас өмнө тус бүс нутагт харьцангуй тайванбайсан юм. Халуун орны хумхаа өвчнийг хяналтдаа байлгаж байсан бөгөөд иймэрхүү үхлийнхалдвар гараагүй байсан.Одоохондоо энэ вирусыг дарах вакцин хараахан гаргаж авч чадаагүй байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ