МҮАН Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшүүллээ

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан намууд нэр дэвшигч нараа тодруулсаар байна.
МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдөр болж, аварга Б.Бат-Эрдэнийг дэвшүүлсэн бол МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулжээ.
Хурлаар М.Энхсайханыг нэр дэвшүүлэхээр болж, энэ долоо хоногт намын бүгд хурлаа хуралдуулахаар шийджээ.
Мөн АН-ынхан энэ сарын 8-нд их хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар болсон юм.
Б.Чимэг
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ