"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт дахиад л хойшлогдов

Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнгөрсөн пүрэв гаригт хуваарь ёсоор болох байсан ч УИХ-ын нэгдсэн чуулган давхцсантай холбоотойгоор хойшлогдсон юм.

Тэгвэл уулзалт өнөөдөр болж сэтгүүлчдэд мэдээлэл өгөх байсан ч мөн л хойшлууллаа.

Засгийн газрыг огцруулах тухай, давхар дээлийг тайлах тухай асуудлууд босч Засгийн газар, АН-ын фракциуд зөрчилтэй байгаа учраас ийнхүү Ерөнхий сайдын уулзалт хойшлогдсон бололтой.

Хэрэв уулзалт товлогдсон цагтаа болсон бол сэтгүүлчид Засгийн газрын тэргүүнээс асуух олон асуудлууд байсан нь тодорхой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ