Жастин Бибэр тайзан дээрээ зодуулав

Канад гаралтай R&B дуучин Жастин Бибэрийн тоглолт Дудбай хотод болж өнгөрлөө. Харин өчигдөр орой түүний тоглолтын үеэр хэсэг залуус түүнд халдсан байна. Тайзан дээрээ төгөлдөр хуур даран дуулж байх зуурт хэдэн залуус гэнэт гарч ирж түүнийг түлхэн унагаж, төгөлдөр хуурыг нь эвдэлж орхижээ

Гэхдээ дуучин бултаж чадсан учир биед нь ноцтой гэмтэл учраагүй юм байна. Энэ үймээн болсны дараа гурван минут завларлаад эргэн тоглолтондоо орсон гэнэ. Харин Бибэр энэ тухайд өөрийн Twitter хуудсандаа “Дубай. Шоуг зогсоож чадсангүй” хэмээн жиргэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ