Эмгэнэл илэрхийльеье

ТВ9 телевизийн сэтгүүлч, "Монголкоммент" нэвтрүүлгийн хөтлөгч Бямбасүрэнгийн Баярсайхан нь зуурдаар насан өөд болж олон хүний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй гарз учирчээ.

Талийгаач 29-хөн настай, хийж бүтээх ид үе дээрээ байсан ба ТВ9 телевизийн"Монголкоммент" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь эрхэм уншигч, үзэгчид андахгүй билээ.

Ард түмний болоод шударга үнэний дуу хоолой болж сэтгэл зүтгэлээ зориулж явсан талийгаачийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ