МАХН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ энэ сарын 9-нд тодруулна

Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан намууд нэр дэвшигчдээ тодруулсаар байна. МАН-ын Бага хурал өнгөрсөн амралтын өдөр болж, аварга Б.Бат-Эрдэнийг дэвшүүлсэн бол, МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, М.Энхсайханыг нэр дэвшүүлэхээр болж, энэ долоо хоногт намын  бүгд хурлаа хуралдуулахаар шийджээ. Харин АН-ынхан энэ сарын 8-нд, МАХН-ынхан 9-нд Их хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах юм.

Б.Золбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ