Жүжигчин Золоог "ламтан" эргүүлэх болсон гэв үү
“Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрээр олны танил болсон жүжигчин бол Г.Золзаяа буюу Золоо. Тэрбээр нэг хэсэг хэвлэлийн баатар болох дөхсөн.
Үргэлж шоу цэнгээнд явж байгааг нь папарацидчихна. Үүнээс нь болж шоучин Золоо хэмээх нэрийг ч зүүгээд авсан бүсгүй маань "Би Тамираагаас салаад нэг хэсэг шоуддаг байсан" хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай.
Өдгөө Золоо охиноо өсгөхийн зэрэгцээ мэргэжлээрээ "Маск" продакшнд ажиллаж байгаа юм.Олон эрчүүдтэй нэр холбогдсон ч хэнийг ч сонгоогүй гэдэг. Харин сүүлийн үед түүнийг нэгэн ламтан эргүүлээд байгаа бололтой.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ яасан айхтар ламтан бэ" хэмээн дараах гэрэл зургийг нийтэлжээ.
Хошин урлагийнхан үргэлж л бусдад инээд бэлэгдэг тэрбээр энэ удаад бас цахим найзууддаа амралтын өдрийн чимх инээдийг ийн бэлэглэхийг хүсчээ.

Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ