Тоть эзнээ халдлагаас аврав

Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалах үеэр тоть нь өөрийн эзэн эмэгтэйг гэмт этгээдээс аварчээ. Тэр этгээд эмэгтэйн мөрнөөс нь бариад газар дарж унажээ. Тэгэнгүүт тоть шувуу байдаг чадлаараа хашгираад зогсохгүй далавчаараа сэвж эхэлсэн гэнэ.

Тэр өдөр эзэгтэй нь Вунси нэртэй Африкийн саарал тоть шувуугаа салхинд гаргахаар цэцэрлэгт хүрээлэнд очжээ. Тоть нь айж чарлан далавчаараа далласан тул тэр эрэгтэй сандарсандаа огло харайн зугтжээ.

Энэхүү халдлага санаатай зүйл байгаагүй ч цагдаа нар гэмт этгээдийг олох бодолтой байгаа юм. Халдлагыг 25-35 насны шаргал үстэй залуу үйлдсэн байна. Тэр залуу үүргэвчтэй явсан гэнэ шүү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ