Таны амьдралыг эрүүл болоод аз жаргалтай болгох 6 спорт
Спорт бол бидний эрүүл мэндэд хэрэгтэй хамгийн чухал буюу №1 зүйл. Та заавал спортоор хичээллэж, биеэ чангалах хэрэгтэй. Гэхдээ энэ нь өдөр шөнөгүй хичээллэх биш ядаж хааяа хааяадаа хичээллэж эерэг энерги авах нь чухал юм. Танд санал болгох маш их спортын төрөл байгаа.
1. Боулинг
Энэ спорт нь ганцаарчилсан спорт биш. Хэрэв та найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөнгөө спортоор хичээллэмээр байгаа бол үүнийг сонгоорой. Таны хийх ёстой зүйл бол гэр бүл/найз нөхдөө цуглуулаад цагийг сайхан өнгөрөөх.
2. Гар бөмбөг
Гар бөмбөг гэсэн үгийг бодоход зуны сайхан цаг санаанд ордог. Энэ бол гадаа багаараа тоглож болох хамгийн алдартай бөгөөд хөдөлгөөн шаардаг спорт. Та чадахгүй ч гэсэн хичээж үзээрэй.
3. Газрын теннис
Ууг нь энэ спорт биеийг маш сайн чангалаж, эерэг энерги өгдөг. Гэвч монгол улсын хувьд тоглох талбай байдаггүй. Ялангуяа стресс, ядаргаанаас салгаж чадах гайхалтай спорт.
4. Агаарын теннис
Агаарын спортоор хичээллэх нь эмэгтэй хүнд их зохимжтой. Үргэлж үсэрч байдаг учир ясанд байдаг өсөлтийн зонг цочроосноор өндөр болох боломжийг өгнө. Зөвхөн агаарын теннис ч биш, үсэрч хайрайдаг спорт тийм давуу талттай байдаг.
5. Цанаар гулгах
Өвөл цагийг мартаагүй биз? Өвөл даарч байна гээд гэртээ сууж болохгүй ээ. Агаар салхинд гарангаа цанаар гулгаад үзэх хэрэгтэй. Давуу тал бол стрессийг мартагдуулж, таны толгойг гайхалтай амрааж чадах спорт. Өөр шалтгаан бол та нэмэлт калори шатаах юм.
6. Усан сэлэлт
Унжсан арьсийг татаж чадах ганц спорт. Дээрээс нь таны хөхийг чангалж, унжсан хөхнөөс сэргийлж чадна. Бүх спорт гайхалтай биш гэжүү?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ