Фото: Хошин урлагийн хамгийн залуу эхнэртэй гавьяат

Хамтлагаасаа ханиа олж, хамтын амьдралаа зохиосон жүжигчин Н.Оюунчимэг багагүй хугацаанд нуугдмал явсан. Томоохон арга хэмжээ, киноны нээлтэд нөхрөө сугадан олны харцнаас нүүр буруулан алхдаг түүнийг найз нөхөд нь ч бараг таньдаггүй байсан цаг саяхан.

Тэгвэл сүүлийн үед улаан хивсний ёслолд оролцож, хээнцэр дэгжин харагдахыг хичээж, залуухан эхнэрээ Аглуу ихэд эрхлүүлж, энд тэнд дагуулж явах дуртай болсон гэх.

“Сайхан хүүхэн гэрийн чимэг, сайн морь эрийн чимэг” гэдэгчлэн гавьяат маань энэ тухай найз нөхдөдөө гайхуулан ярьж “Манай Оюунаа ч адтай, ааштай, ажилтай хүүхэн шүү” гэжээ.

Хамгийн сүүлд олны танил хосууд хошин урлагийн наадамд зориулсан улаан хивсний ёслолд оролцсон. Гавьяатын залуу эхнэр хамгийн хээнцэр, бас эрхэмсэг харагдаж байсан бөгөөд тэрбээр энэ гоёлоо эртнээс зэхсэн гэнэ лээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ