Шаргал үст Ник хуримаа хийлээ

1990-ээд оны сүүл үед дэлхий дахины залуусыг байлдан дагуулж байсан "Backstreet Boys" хамтлагийн гишүүн, дуучин Ник Картер хуримаа хийжээ. Дуучны хуримын ёслол Калифорнийн Санта-Барбарад болсон байна. Хэзээ ч гэрлэхгүй хэмээн ам гарч байсан дуучин залуу олон жилийг хамтдаа үдсэн найз бүсгүй Лоурен Киттэй гэрлэжээ. Фитнесийн мэргэжилтэн Лоурен Китт өмнө нь хэд хэдэн кинонд тоглож байжээ.
Хамтлагийн гишүүд нь бүгд оролцсон энэ хуримд нэг л зочин ирээгүй нь Никийн дүү Аарон Картер гэнэ. Вашингтонд арга хэмжээтэй байсан тэрээр ахынхаа хуриманд амжиж очих гэсэн боловч нислэг таарахгүй хожимджээ.
Ник Картер найз бүсгүйтэйгээ өнгөрсөн оны хоёрдугаар сард сүй тавьж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ