Улаанбаатарт 13-15 хэм дулаан

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд:
Маргааш нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолой, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ