Орон сууцны үнийг тогтворжуулахад эхлээд 33 тэрбум төгрөгийн зээл гаргав

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудад мөнгө байршуулсан талаар Монголбанк мэдээллээ.

Үүний  хүрээнд барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломж олгох, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах юм.

Одоогоор Монголбанк гэрээ байгуулсны үндсэн дээр банкуудад 33 тэрбум төгрөг байршуулжээ. Энэ эх үүсвэрийн зээлийн хүү нь 5.5 хувь байх бөгөөд шалгуур нь арилжааны банкуудынхаас зөөлөн байх аж.

Д.Амар

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ