Гадаадад байгаа сонгуульд оролцох иргэдийн бүртгэл эхэллээ

Ирэх сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох иргэдийн бүртгэлийг өчигдрөөс оршин суугаа газруудад зохион байгуулж эхэлжээ. Бүртгэл энэ сарын 5-29-ний хооронд үргэлжлэх  бөгөөд иргэд өөрсдөө өөрийн оршин суугаа газартаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн, факс, цахим шуудан болон утсаар бүртгүүлэх боломжтой юм байна.

Харин гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдах аж.

Б.Тэмүүлэн

 

 v

СЭТГЭГДЭЛ БИЧИХ