Талийгаач Б.Баярсайхан монголын сэтгүүл зүйн эмгэнэлийн хохирогч болов уу?

ТВ9 телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, "Монголкоммент" нэвтрүүлгийн хөтлөгч Б.Баярсайхан энэ сарын 11-ний шөнө зуурдаар өөд болж монголын сэтгүүл зүйд болоод та бидэнд нөхөж баршгүй гарз авчирлаа. Одоогоор түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа гэнэ. Талийгаач 29 настай, хийж бүтээх ид үе дээрээ байсан тэрээр ТВ9 телевизийн"Монголкоммент" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь эрхэм уншигч, үзэгчид андахгүй билээ.
Аль хэдийн ард түмний хүү болсон тэрээр асуудал тулгарсан иргэдийн дуу хоолой болж явсан бөгөөд юуны учраас хайран залуу насандаа хорвоог орхив гэдэг нь хэний ч хувьд хардлага төрүүлэхүйц байгаа юм. Иргэд сэтгүүлч бид хардах эрхтэй. Хэрэв сэтгүүлч Б.Баярсайхан гадны нөлөөтэй нас барсан гэж үзвэл монголын сэтгүүл зүйн маш том эмгэнэлийн хохирогч болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ