"Монголын нэг өдөр" жагсаал үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилгаар “Монголын нэг өдөр” нэртэй тайван жагсаал Чингисийн талбайд үргэлжилж байна. Жагсаалыг нээж УИХ-ын гишүүн Г.Уянга, УГЗ Г.Жамъян нар үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү жагсаалд оролцогчидтой нэгдсэн юм. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган эхэлж, улстөрийн амьдрал ид буцлаж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан дээлтэй жагсаал зохион байгуулагдсан бол өнөөдөр ийнхүү Г.Уянга гишүүний санаачилгаар хоёр өдөр үргэлжлэх жагсаал эхэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ