Metromall худалдааны төвийн дээврээс амиа хорлохыг завджээ

Нийслэлд гарч байгаа гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай болсон. Эдгээр гэмт хэргийг нэлээд хувийг “өөрийгөө егүүтгэсэн” гэх хэргүүд эзэлж байгаа. Бяцхан охин аав ээждээ гомдохдоо өөрийгөө тооноосоо боомилсон, 10 гаруйхан настай хүү үхмээр байна хэмээн өндөр хүчдэл дээр авирсан гээд л. Өнгөрсөн зун 50 сая төгрөг өгөхгүй бол үсэрнэ хэмээн кран дээр барилгын ажилтан авиран гарч хэсэгтээ л олныг бужигнуулаад авсан. Тэгвэл өчигдөр нэгэн эмэгтэй “Metromall” худалдааны төвийн дээрээс амиа хорлохыг завдсан байна. Аз болж түүний амийг аварч чаджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ