Заг хүйтэн, тэмбүүтэй эрчүүд цэрэгт тэнцэхгүй байна

 Цэрэг татлага орон даяар ид явагдаж байна. Цэргийн насны эрчүүдийн 93 хувьд зарлан дуудах хуудас өгсөн нь хангалттай тоо юм. Харин тэд цөмөөрөө тэнцэх эсэх нь өөр асуудал билээ. Цэрэгт тэнцэхгүй байх цөөн шалтгаан бий. Ар гэрийн гачигдал, мэс заслын өвчин, хараа муу байх, жин хүрэхгүй гээд л бараг болно. Эдгээр нь энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байсан юм байх.

Тэгээд ч цаашдаа төрийн албанд ажиллая гэвэл цэргийн алба хаах ёстой гэсэн зарчим эрчүүдийг хүссэн ч, эс хүссэн ч цэрэгт мордоход нь түлхэц болов гэхэд хилсдэхгүй байх. Дашрамд дурдахад, цэргийн албанд тэнцэхгүй байх өөр нэг шалтгаан өнөө жил элбэгшчээ.

Тэр бол, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз, хламид зэрэг бэлгийн замын өвчтэй залуус олширсон явдал аж. Тийм шалтгаанаар одоогийн байдлаар 300 орчим залуу хүссэн албандаа тэнцээгүйг мэргэжлийн хүн ярив.

Г.Насан

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ