18 настай хүүхдүүд мансуурч байгаад баригджээ

Өнгөрсөн амралтын өдөр СХД-21-р хороонд ШШГЕГ-ын Хорих 429-р ангийн ялтан Б /49настай, эр/ нь баруун гарын сарвуугаа суурин хөрөөнд авч гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна. Мөн СБД-ийн 7-р хороонд байрлах 79-р байрны орцонд иргэн А /18 настай эр/ бусадтай бүлэглэн мансуурсныг шуурхай эрэн сурвалжлан тогтоож СБДЦХ-1 шалгаж байна.

Түүнчлэн ЧД-ийн 3-р хороонд байрлах Мандухай зочид буудлын 3 давхрын цонхоор иргэнМ /22 настай эм/ нь согтуурсан үедээ унаж гэмтэн ГССЗКНЭ-ийн ТНН тасагт хэвтэн эмчлэгдэж байгааг ЧДЦХ-1 шалгаж байна.

Мөн Налайх дүүргийн 3-р хорооны иргэн П /28н, эр/ нь өөрийн баруун гуянд ахуйн хэрэглээний хүйтэн мэсээр гэмтээгээд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ