Хүн амын бие бялдрын сорил авах ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 053 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажил орон даяар үргэлжилж байгаа. Өнөөдөр урлаг соёлынхон бүх нийтэд сорилд идэвхитэй оролцохыг уриаллаа.
Сорил гэдэг нь хувь хүний үзүүлэлт, бие бялдрын хөгжлийг хянах хяналтын самбар юм. Тиймээс Спортын бэлтгэлийн төвөөс онцгой ач холбогдол өгөн, орон даяар хэрэгжүүлж байгаа бүх нийтийн сорил 2010 оноос Монгол орон даяар жил бүр хэрэгжээд хэдийнээ уламжлалт арга хэмжээний нэг болон тогтжээ. Өнөөдөр энэ сорилын нээлтийн ажиллагаанд урлаг, спортын одод оролцож бүх нийтийг хен амын бие бялдрын сорилдоо идэвхитэй оролцохыг уриалав.
“Аврагч” спорт хорооны зааланд өнөөдөр “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажлын нээлт боллоо.
Энэ арга хэмжээнд дуучин, төрийн соёрхолт Д.Болд, жүжигчин Э.Ууганбаяр тэргүүтэй урлаг соёлын одод, мөн Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга П.Сэрдамба, Гавьяат тамирчин Н.Баярмаа, Азийн аварга, МУГТ Насанбурмаа, дэлхийн аварг, МУГТ С.Батцэцэг нарын шилдэг тамирчид олон нийтийг уриалж, бие бялдрын сорил өглөө. 2010 онд “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил”-д одоогоор МУ-ын нийт хүн амын 30 орчим хувь хамрагдаад байгаа юм байна.
Энэ сорил авах үйл ажиллагаа хариуцан ажиллаж байгаа Спортын бэлтгэлийн төвийн БТСА-наас ч байгууллага хамт олныг бусдыгаа уриалан идэвхитэй оролцохыг уриалж байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ