Улаанбаатарт 17-19 хэм дулаан

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.
2014 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн баруунхэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар үүлшинэ.
Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулс, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчирээр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ