Сэжигтнүүдийг зодож байцаалт авч чадахгүй

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Тахарын албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тахарын алба нь гэрч хохирогчийг хамгаалахад чиглэгдсэн юм. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс гэрч хохирогчийг хамгаалах байцаалтын шинэ өрөөг хэлтэстээ байгуулжээ.

Байцаалтын өрөөнд байцаагч, сэжигтэн, өмгөөлөгч гурав байна. Сэжигтнээс байцаалт авч байх үйл явцыг өмгөөлөгч нь ажиглах юм. Мөн өрөөний шинэ цонхны цаана прокурор, байцаагч, шаардлагатай үед гэрч байж хяналт тавих боломжтой. Өрөөнд хоёр камер байрлуулсан учраас байцаалтын бүх үйл явц бичигдэнэ. Ингэснээр сэжигтнүүд болон сэжигтнүүдийн ар гэрийн зүгээс зодож байцаалт явсан, хэргийг тулгасан гэх мэт асуудлууд гарахгүй гэдгийг цагдаагийн албан хаагчид онцолж байна. Мөн энэ өрөөг гэмт этгээдийг таньж олуулах аргаар ашиглаж байгаа юм байна.

Түүнчлэн энэхүү өрөөнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж сэтгэл санаа тавгүй байгаа хүүхдүүд чимээгүй орчинд байцаалт өгөх боломжтой юм. Өрөөг нийслэлийн төсвөөр байгуулсан ч дотоод зарим заслыг тус хэлтсийн алба хаагчид өөрсдийн мөнгөөр тохижуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ