Барьцаалагдсан цагдааг суллаж буутай этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагч өчигдөр 21.00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандантэгчинлэн хийдийн орчимд галт зэвсэгтэй этгээдийг илрүүлсэн ба биедээ галт зэвсэг авч явсан этгээдийг мөрдөн хөөж улмаар холбоо тасраад байсан тухай мэдээлсэн. хөөгөөд сураггүй болсон байна.

Дээрх мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд биедээ буу авч яваа этгээд болон түүнийг барихаар хөөсөн цагдаа нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан ба УМБГ-ынханы тусламжтайгаар оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нийслэлийн 77 сургуулийн хажуугаас цагдааг барьцаалаад байсныг илрүүлж саатуулсан байна.

Барьцаалагдсан цагдаагийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй гэнэ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ