Мөнгөн ус илэрсэн газар орчмын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хаав

Баянхонгор аймгийн төвд ийм нэгэн баларсан хэрэг гарлаа. Аймгийн төвийн нэгдүгээр багийн нутагт “Мичид марал” гэх компани хууль зөрчин, дур зоргоороо аашлан, алт угааж байсныг иргэдийн мэдээллээр илрүүлсэн байна. Тэд “Mini-melting eurnace” маркийн зуух ашиглан, мөнгөн ус хэрэглэх замаар ийнхүү алт олборлож байсан тул тэр хавийн цэцэрлэг, сургууль, дэлгүүр, зах, аж ахуйн нэгжүүдийг түр хаажээ. Тус газарт аймгийн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, цагдаагийнхан ажиллаж байгаа юм. Ариутгал, халдваргүйтлийг нэн даруй хийж, ажлыг хэвийн болгохыг аймгийн Засаг дарга үүрэгджээ.

Г.Насан

  .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ