Шоглоомтой жиргээнээсээ болж хэрэгтэн болжээ

Capture17Американ Эйрлайнз компанийн твиттер хуудсанд тоглоомоор жиргэснээс болоод 12 настай охин хуулийн өмнө хариуцлага хүлээх болжээ. Тодруулбал, Sarah хэмээх нэрээр твиттерт бүртгэгдсэн тэрээр@QueenDemetriax_ хэмээх хэрэглэгчээс Американ Эйрлайнзкомпаний твиттер хуудаснаа “…намайг Ибрахим гэдэг. Афганистан хүн. Би Аль Кайда бүлэглэлтэй холбоотой ба 6 сарын 1-нд томоохон зүйл амжуулахаар төлөвлөж байна. Баяртай…” гэсэн утга бүхий жиргээ үлдээжээ. Үүний хариуд Американ Эйрлайнз“бид таны заналхийллийг зүгээр орхихгүй ба таны IP дугаар болон бусад мэдээллийг цагдаа тагнуулын байгууллагад шилжүүлж байна…” гэж мэдэгдсэн аж.1404sarah9Харин охин “Би жирийн нэг охин байна, худлаа тоглож байсан юм” гэж Американ Эйрлайнзийн албаныханд мэдэгдсэн ч хэрэг улам даамжирч, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажлаа эхлүүлжээ. Түүнийг хайж байгааг мэдсэн охин өөрөө цагдаагийн газарт явж очжээ.

Одоогоор Цагдаагийн газар охиныг баривчлан саатуулаад байгаа бөгөөд “…худал, олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан…” гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа ч чухам ямар шийтгэл оногдуулах нь тодорхой бус байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ