Х.Намуун: Хамт байхад сэтгэл амар, өөрийнхөөрөө байж чаддаг болохоор л түүнийг сонгосон

Хошин урлагийн дунд түеийн томоохон төлөөлөгчдийн нэг Хүрлээгийн том охин Намуунтай хэдхэн хором хүүрнэснээ та бүхэнд хүргэе. Тэрбээр яг л нэртэйгээ адилхан их даруухан, намуухан охин гэдэг нь анзаарагдаж байсан юм.

-Хүмүүс чамайг Гавьяат жүжигчин Хүрлээгийн охин гэдгээр чинь илүү мэддэг. Хувь хүний үүднээс манай сайтын үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

Намайг Хүрэлхүүгийн Намуун гэдэг. Би МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийг Татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Одоо Жем интернейшнл компанид нягтлан бодогчоор ажилладаг.

-Арван жилдээ ямар охин байв. Сургуулийхан чинь жүжигчин Хүрлээгийн охин гэж мэддэг байсан уу?

-Арван жилдээ юм болгон руу гүйдэг, их идэвхитэй охин байсан. Мэдээж манай ангийхан, сургуулийхан бүгд мэддэг байсан. Аав маань сургууль дээр их ирдэг байсан юм.

-Ямар хичээлдээ сайн байсан бэ. Яагаад няглан бодогч мэргэжлийг сонгосон бэ?

-Нэг их гоц гойд онц сурдаг бол байгаагүй. Юм болгоныг чадахгүй ч гэсэн их оролддог. Хичээлт, чармайлттай хүүхэд байсан гэж өөрийгөө боддог. Би арван жилээ төгсөөд ямар мэргэжил сонгох вэ гээд их бодсон. Миний мөрөөдөл бол биеэ даасан санхүүгийн эрх чөлөөтэй эмэгтэй болох. Тиймдээ ч өөрөө хувийн бизнес хийгээд явъя гэж боддог юм. Тэгээд ч хүнд санхүүгийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхэд энэ мэргэжил надад туслах байх, дэм болох байх гэдэг үүднээс энэ мэргэжлийг сонгосон.

-Жүжигчин больё гэж бодож байсан уу?

-Олон мэдээллийн сайтууд намайг “Жүжигчин болохоор сэтгэл шулууджээ” гэж бичсэн байсан. Би ерөөсөө бүр нэг ч удаа тэгж бодож байгаагүй. Мэдээж урлагийн гэрт өссөн болохоор энэ мэргэжилд хайртай, дуртай. Гэхдээ бүх амьдралаа зориулаад өдөр шөнөгүй явна гэхээр ерөөсөө төсөөлөгддөгүй юм. Яагаад ч юм надаас уран бүтээлч хүний шинж ажигладдагүй юм шиг санагддаг. Тэгээд ч одоо энэ мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс намайг жүжигчин гэж их буруу ойлгодог юм шиг байна лээ. Би жүжигчин биш.

-Ер нь хэр их мөрөөдөмтгий охин байв?

-Өө миний мөрөөдөл их өөрчлөгдсөн. Бүр багадаа зайрмаг зардаг хүн болъё гэж боддог байсан /инээв/. Дараа нь онгоцны үйлчлэг, хуульч гээд л. Сургуульд орсныхоо дараа татварын байцаагч болох юмсан гээд их солигдсон. Одоо ингээд бодохоор янз янзийн юм боддог байж. Хүн ер нь хязгааргүй мөрөөдөж байх хэрэгтэй. Ганц юм бодоод тэрэндээ хүрчих юм бол жаахан утгагүй болчих байх.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ