“2-р суваг” телевиз нээлтээ хийж "Халтар царайт" дахин гарч эхэллээ

Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн телевизийг бүтээх зорилготой “2-р суваг”телевиз өнөөдөр нээлтээ хийлээ. Орчин үеийн иж бүрэн HD технологи бүхий төхөөрөмжөөр холбогдсон тус телевиз салбартаа “Өөр сэтгэе” уриатайгаар үйл ажиллагаагаа ийнхүү эхлүүлж байна.Тус телевизийн гүйцэтгэх захирлаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, ерөнхий продюсерээр сэтгүүлч Э.Дөлгөөн ажиллахаар боллоо.

“2-р суваг“ телевиз нь мэдээ мэдээллийн чиглэлээр ажиллах юм. Мөн бидний мэдэх “Цензургүй яриа” нэвтрүүлгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан үзэгчдэдээ дахин хүргэх гэж байна. Нээлтээ хийсэн шинэ өнгө төрхтэй “2-р суваг”телевизийн эфирээр өнөөдрөөс эхлэн монголчуудыг байлдан дагуулж байсан “Халтар царайт” киног хүлээн авч үзээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ