Тусламжийн улаанбуудайг дээрэмдэхдээ ч, тээрэмдэхдээ ч гаршсан нөхөд

МАН-ын Бага хурал бямба, нямд болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эрхэм гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэв. Тэр намынхаа дарга Ө.Энхтүвшинтэй эхний даваанд тунаж үлдээд, хоёрын даваанд хайнцаж, гурвын даваанд гуравхан саналын зөрүүгээр өвдөг шороодуулж орхисон юм. МАН-ын анхан шатны байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар Ө.Энхтүвшин 11 аймагт, Б.Бат-Эрдэнэ долоон аймагт тэргүүлж байжээ. 

Бага хурлаас дөрвөн хүний нэр дэвшүүлж санал хураахад эрхэм гишүүн Д.Лүндээжанцан бараагүй хоцорч, хатагтай Д.Оюунхорол эмэгтэй гишүүдийнхээ саналыг ч 100 хувь авч чадсангүй. Сү.Батболд нэрээ танхимаас дэвшүүлэхээр зэхэж байсан ч С.Баярын нөлөө Бага хуралд алга болсныг гэрчлэх мэт ийм явдал болсонгүй. Хурлын дараа Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нэгэнт гарахгүйгээ мэдсэн бол намын дарга Ө.Энхтүвшинг дэмжээрэй гээд тахимаа шулуухан өгчихгүй дээ гэсэн яриа төлөөлөгч гишүүдийн дунд гарчээ.

Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, МАХН хоёр хамтрах болов уу , яах бол гэсэн таамаглал улс төрийн хүрээнийхний дунд өрнөж байна. МАХН-ын хоёр сайд Ч.Улаан, Н.Удвал хоёр нэр дэвших хүсэл асар их байгаа боловч Засгийн газарт орж ирснийхээ дараа бас  бус булхай луйвраас нэр цэвэр мултрахгүй бололтой. Энэ нь тэр хоёрыг мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхыг сэмхэн сануулав. . Аварга Б.Бат-Эрдэнэ, шадар Д.Тэрбишдагва хоёр Архангай аймгаар татаж нутгархдаг, алба амины сайн найзууд. Тусламжийн улаанбуудайг дээрэмдэхдээ ч, тээрэмдэхдээ ч гаршсан хүмүүс. Бас МАН-ыг сонгуулийн хуулийн хугацаанд санал асуулга явуулсан гэдэг утгаар нэр дэвшигчийг нь СЕХ бүртгэхгүй байж болох талтайг ч судлаачид тэмдэглэж байна.

МҮАН төрийн тэргүүний сонгуульд хэрхэн оролцохоо товлоогүй хэмээн Н.Батцэрэг гишүүн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн ч үдээс хойш М.Энхсайхан нэр дэвших нь тодорхой болов гэсэн албан бус мэдээ цохиж явна. М.Энхсайхан өмнө нь Н.Энхбаяртай өрсөлдөж, “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн уриатай үзэлцсэн ч түүний ялалтыг соёлтойгоор хүлээн зөвшөөрч байснаа мартаагүй байх. Тиймээс дахин нэр дэвших нь М.Энхсайханы хувьд ахадсан хэрэг болж магадгүй учраас ийм алхам хийхгүй байх.   

ИЗНН парламентад суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас үлдэх учиргүй. Тэд 2005 онд доктор Л.Дашнямыг нэр дэвшүүлснийг эс тооцвол сонгуульд дангаараа оролцсон удаа байхгүй. Энэ жил тус намын дарга С.Оюун, эсвэл эрхэм гишүүн С.Дэмбэрэл хоёрын аль нэг нэр дэвшиж магадгүй гэсэн үг чих дэлсэв.

Г.Болор    

 

 

//

  //

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ