Andrea Pirlo: "Шигшээ багтаа тоглох нь сексээс таашаал авахаас ч илүү"

Италийн шигшээ болон Ювентүсийн найруулан тоглогч Andrea Pirlo энэ зуны ДАШТ-ий дараагаар шигшээ багаасаа зодог тайлна гэдгээ мэдэгдлээ.

Andrea Pirlo : " Бразилийн ДАШТ-ий дараагаар би Италийн шигшээгээс зодог тайлна. Тэр хүртэл би зүрх сэтгэлээ дагах болно. Дасгалжуулагч Cesare Prandelli-гийн тактикийн шалтгаанаас өөрөөр хэн ч намайг ЗОГС гэж хэлж чадахгүй. Энэ зун гэхэд л би 35 нас хүрнэ. Тйимээс өөр хэн нэгэнд зайгаа тавьж өгөх цаг нь болж байх шиг байна. Шигшээн нэг хэсэг болж, бүгдтэй нь хамааралтай байх надад сайхан байдаг. Ер нь л сексээс илүү сайхан шүү. Antonio Cassano-г ярья л даа. Тэр өөрийгөө 700 хүүхэнтэй унтаж үзсэн гэж ярьдаг. Гэхдээ тэр шигшээдээ дуудагдахаа больсон. Тэр үнэхээр жаргалтай байж чадах болов уу, би лав чадахгүй. Харин цаг нь болж ХАРЬЖ эхэлсэн бол энэ нь чиний буруу биш." гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ