Ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр Төрийн ордонд ажлын хэсгүүд хуралдана. Тодруулбал,
-Үнэт цаасны зах зээлийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Ногоон эдийн засгийн өсөлтийг хэмжих талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас буюу Байнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ