Г.Бадамрагчаагийн хэргийг БГД-ийн шүүх рүү шилжүүллээ

Кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүх рүү шилжүүлээд байсан. Харин Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлжээ. Ингэснээр Баянгол дүүргийн шүүх хурлын товыг 30 хоногийн дотор гаргах юм.

Түүнийг “Цагдаагийн тангараг” кино хийсэнтэй нь холбоотой ийнхүү шалгаж байгаа билээ.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ