Авлига авсан багш нарыг шүүнэ

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнууд дүнгээ засуулахын тулд сургалтын албаныхаа Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүдэд авлига өгсөн ч дүнг нь засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрсэн байдаг.
Ингээд сургалтын албаныхаа мэргэжилтнүүдийг оюутнуудаас мөнгө авдаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласнаар сургалтын албаныхан болон зарим оюутан нийт найман хүнийг хууль хяналтын байгууллагад авлига авсан, зуучилсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.
Уг хэргийг шүүх хурал энэ сарын 10-нд болох бөгөөд хурал цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна.
Б.Тэмүүлэн
//
СЭТГЭГДЭЛ БИЧИХ