Хаврын тариалалт энэ сарын 10-наас эхэлнэ

Манай улс энэ онд үр тариа  324.7 мянган га-д, үүнээс улаанбуудай  313.7 мянган га-д, төмс 15.5 мянган га-д, хүнсний ногоо 7.6  мянган га-д, малын тэжээл  20.7 мянган га-д, тосны ургамал 25.0 мянган га-д, нийтдээ 393.5 мянган га-д тариалалт хийж,  үр тариа 487.0 мянган тонныг хураан авч 330.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин бэлтгэлийг хангаад байна.Ус цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээллээр тариалангийн бүс нутгуудад хөрсний угтвар чийгийн хэмжээ уринш болон гуурстай талбайд хангалттай сайн буюу 0-50 см-ийн гүнд дунджаар 52-75 мм байна.  Хаврын тариалалтыг энэ сарын 10-наас эхэлнэ.

 Ж.Цэлмэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ