Гар зангидах нь ой тогтоолтыг эрс нэмэгдүүлдгийг батлав

Гараа  зангидах нь  ширүүн дориун зан төрхийн илрэл  байдаг юм.  Гэвч  гараа зангидах нь  сайн цээжлэн тогтоож, дараа нь  мэдсэн зүйлээ тархинаасаа гаргахад түлхэц өгдөг гэж Монклэрийн их сургуулийн профессор  Рут Проппер болон түүний мэргэжил нэгтнүүд үзжээ.

Судлаачид  жагсааж бичсэн 72 үгийг тогтоож, харин дараа нь тогтоосон  үгүүдээ хэлэхийг сайн дурынхны таван  бүлгийнхнээс хүссэн байна.  Эхний  хэсгийн хүмүүс  үгүүдийг тогтоож эхлэхийн өмнө баруун гараа 90 секунд зангидажээ (дараа нь үг тогтоохдоо энэ үйлдлийг мөн давтсан байна). Хоёр дахь бүлгийн хүмүүс зүүн гараа зангидаж байжээ.

Өөр хоёр хэсгийн хүмүүс туршилт эхлэхийн өмнө нэг гараа, дараа нь хоёр дахь гараа зангидсан байна.

Эхлээд баруун  гараа, харин дараа нь зүүн гараа зангидсан бүлгийнхэн үгүүдийг бусдаас илүү сайн тогтоожээ. Харин тав дахь бүлгийн хүмүүс гараа зангидаагүй  байна .

“Тархины үйл ажиллагааг богино хугацаанд өөрчилдөг биеийн зарим энгийн хөдөлгөөн нь  ой  санамжийг сайжруулдаг байж болох юм” гэсэн дүгнэлтийг бид хийсэн” гэж Проппер их сургуулийн хэвлэлийн албаныханд хэлсэн байна.

С.Инда       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ