Мал төллөлт хэвийн явагдаж байна

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүлгүй болжээ. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 60 орчим хувьд цухуйлтгүй, Говь-Алтай, Завхан, Булганы ихэнх нутагт ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу, Увс, Ховд, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвархангай, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутагт дунд, харин Ховдын Мөнххайрхан, Алтай, Үенч, Булган, Баянхонгорын Баянбулаг, Богд, Хөвсгөлийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган, Сэлэнгийн Цагааннуур, Орхон, Ерөө, Өмнөговийн Сайхан, Дорноговийн Сайншанд, Айрагт сайн байгаа аж. Улсын хэмжээнд 10.1 сая  эх мал төллөж 10.0 сая төл буюу гарсан төлийн 99.0 хувь нь бойжиж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 65.1 хувийг эзэлж, одоогийн байдлаар 310.5 мянган мал зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 0.76 хувийг эзэлж байгаа бөгөөд мал төллөлт хэвийн явагдаж байна гэж Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Ж.Цэлмэг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ