Т.Бархүү СТА боллоо

“Х түц” продакшины бүтээл “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт драм тоглож байгаа жүжигчин Т.Бархүү "Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Түүний шагналыг ССАЖЯ-ны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил тайзан дээр нь гардуулан өгсөн байна. Тэрбээр 2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд “X ТҮЦ” продакшнд орж өдийг хүртэл ажиллаж байгаа билээ. Тэрбээр “Худалч залуу”, “Болсон явдал” “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглож, тайзны нэлээд хэдэн бүтээлд дүр бүтээн үзэгчдийн танил болсон юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ