87 хоногийн зайтай ихэр хүүхэд мэндэлжээ

Ирланд улсад 87 хоногийн зайтай 2 ихэр хүүхэд мэндэлжээ. Тус улсын Вотерфолд хотод амьдардаг Крист Эллиотын гэр бүлд энэ ихрүүд мэндэлсэн юм. Эмч нар ээж Мариа Эллиотод ихрүүд амьд гарах магадлал багатай гэж хэлж байсан бөгөөд түүний ус нь жирэмсний 23 долоо хоногтойд нь гарсан байна. Ингээд эхний хүүхэд нь төрсөн бөгөөд 23 долоо хоногтой хүүхэд амьд үлдэх боломжтой гэж шинжлэх ухаанд үздэг байна. Eddie O'Donnell эмчийн хэлж байгаагаар ихрүүд байгалиасзаяасан холбоогоороо амьдарч чаджээ. Ихэнх хүмүүс ийм юм байдаг гэж сонсож байгаагүй байх л даа. Заримдаа ихэр хүүхдүүдийн нэг нь түрүүлж, үлдсэн нэг нь ээжийнхээ гэдсэнд өсч, том болсоор байдаг гэж ярьсан байна. Энэ нь хачин санагдаж байгаа чМариа бүсгүй охиноо 4 сар тээгээд 480-хан гр жинтэй бяцхан Эми мэндэлжээ.Тэр бяцхан хүүхэд инкубаторт өсөж, амьд гарч үлдэж байсан юм. Харин жирэмсний 36 дахь долоо хоногт Кэти охиныг эх барьж авч чаджээ. Ингээд тэдний гэр бүл 2 бяцхан охинтой болсондоо баяртай байгаа аж.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ