Бяцхан морин хийлчид түрүүлжээ

Чех улсад хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Хераны нэрэмжит өсвөрийн морин хийлчдийн тэмцээнд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн сурагчид тэргүүн байр эзэлжээ.

Насны гурван ангиллаар зохион байгуулдаг тус тэмцээнд ХБК-ийн багш Ш.Дуламсүрэн шавь Г.Цэрэнчимэг нэгдүгээр ангиллын тэргүүн байр, Г.Чингүүн гуравдугаар ангиллын тэргүүн байрыг тус тус хүртсэн аж. 1968 оноос уламжлагдсан уг тэмцээнд энэ жил 13 орны 50 гаруй бяцхан хөгжимчин оролцсон юм байна

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ