ХААН банкинд 20 саяыг барьцаалж, Солонгосын виз горьдсоор суух уу

Өмнөд Солонгост очиж ажиллавал тэнгэрийн умдаг атгах юм шиг ойлголт өнөөгийн залуусын дунд түгээмэл хэвээр байна. Гэвч хүсэл байхад хясал зэрэгцэх нь бий. Зургаан сарын өмнөөс БНСУ-ын виз хүссэн бага орлоготой иргэдээс барьцаа гэмээр 20 сая төгрөгийг зөвхөн ХААН банкинд байршуулахыг шаарддаг болж.Өдөрт дунджаар 200 шахам хүн виз хүсдгийн 10 хувь нь орлого багатай, нийгмийн даатгалын шимтгэлийг тэдний хүссэн хэмжээнд төлж чаддаггүй хүмүүс ажээ.
Харин виз хүсэгчдийн 20-40 хувь нь 10 сая төгрөгийг БНСУ-д очоод иртлээ мөнөөх ХААН банкин дахь хадгаламжийн дансандаа хав дарах боломжтой хүмүүс аж. Өөрөөр хэлбэл, БНСУ-аас албан ёсоор урилга ирүүлж, сард 600-800 мянган төгрөгийн орлоготой байна гэсэн үг.
Тэдэнд хөнгөлөлт нэртэй боломж олгож буй мэт арга хэмжээ нь монголчуудыг стадионд хорьж, өдөржин шөнөжин дугаарлуулж, эцэстээ эрүүл чийрэг залуусыг хямд ажиллах хүчээр авч завшсан хангүүгчүүдийн башир арга. Энэ бол тэдний асуудал. Тэдний зууш болж байгаа нь бидний асуудал. Ялангуяа ХААН банкны нэр бүхий албан хаагчид барьцааны мөнгөөр баяжиж байна хэмээн гомдоллох хүн цөөнгүй байна.
Өөр нэг жишээ татвал, Монгол Улсын таван хошуу малын тоо толгой 40 саяас хол давсан гэсэн тоо баримт байдаг. Энэ нь малчид ХААН банкнаас зээл авахын тулд А дансан дахь малынхаа тоог зориуд нэмж, өр зээлийн хэмжээг 64 тэрбум төгрөгт хүргэж, МАН сонгуулиар малчдын өрийг чөлөөлнө хэмээн шоудахад хүргэжээ. ХААН банк өргөн уудам Монголын нутаг дэвсгэрт маш өргөн сүлжээтэй, малчин аав, оюутан охины хооронд энэ сүлжээ өдөрт хэдэн зуун саяар тогтохгүй мөнгө залгуулдаг.
Монгол Улс зах зээлийн нийгэмд хөл тавиад төдийлөн удаагүй байхад ХААН банк хувьчлагдаж,олон улсад нэртэй банкир Питер Морроу тус банкны менежментийг зангидаж хөл дээр нь босгосон нь үнэн. Түүний нийгэмд хандсан, ялангуяа зураачдыг ивээн тэтгэсэн нь багадаагүй гэдгийг аль ч салбарын уран бүтээлчид одоо хэр мартдаггүй.
Гэтэл ХААН банкныхан Солонгосын визийн барьцаа 20 саяар зогсохгүй малчдын өрөнд тавьсан малыг Улаанбаатарын “Хүчит шонхор” зэрэг захын махны ченжүүдтэй хамсаж эд бад хийдэг нь хөөрхий хөдөөний малчдыг туйлдуулахад хүргэж байна. Үүнийг малаа зарж, хотоо харлуулсан малчин ярьж байгаа юм. Эдгээр асуудлын гогцоон дээр ХААН банкны ажилтнууд сууж байгаа нь ноён Питер Морроугаас хойш энэ банк нэг л бишидсэнийг харуулна.
Мөнгө угаасан гэж шууд хэлэхэд томдох ч мөнгө угаагаагүй гэж хэлэхэд багадах, иргэдийг чирэгдүүлсэн энэ журмыг өөрчлөхгүй бол сайн хөршийн харилцаатайн хэрэг юусан билээ. БНСУ-ын ЭСЯ-ны хэдхэн ажилтны өмнө виз хүссэн монголчууд бөхөлзсөөр байх уу.
Х.Баатар
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ