Б.Навчаа: Гадаад байтугай дотоод ивээн тэтгэгч байхгүй

Хэдхэн хоногийн өмнө“Ларьдма” хэмээх эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийллийн талаар харуулсан киногоо амжилттай нээгээд байгаа жүжигчин, найруулагч Б.Навчааг баян ивээн тэтгэгчээсээ авсан 17 саяын үнэтэй машинаа кинондоо шатаасан хэмээн ярьж байсан. Тэгвэл тэр машиныг жүжигчин Навчаагийн танил Ганцоож хэмээх залуу гэр бүлийнхнээ хамт киног нь дэмжиж өгсөн бөгөөд 6 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Б.Навчаа хэлэхдээ “Надад гадаад нь битгий хэл дотоод ивээн тэтгэгч чбайхгүй. Одоогоор өрх толгойлоод амьдарч байна. Гэхдээ урлагийн буянд, сайхан хамт олон, найз нөхдийн ачаар хүний дайтай сайхан л амьдарч явна.” хэмээжээ. Сонирхуулахад кинонд зориулж шатаасан “Мустанг” машины анхны эзэн нь МУГЖ, дуучин Т.Ариунаа гэнэ.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ