”Батаар”-ыг буцааж авахад тусалсан Америкчуудыг шагнав

Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг буцааж авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн америкчуудыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн одонгоор шагнажээ. Нэхэмжлэгч талын Тарбозавр Батаарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэн АНУ-ын шүүхэд хандсан өмгөөлөгч, Painter Law firm-ийн хуульч Роберт Пэйнтер, Батаарыг Монголынх гэдгийг эрдэмтдээс хамгийн түрүүнд хуулийн байгууллагад баталсан Альбертагийн их сургуулийн профессор, палеонтологич Филипп Ж.Кюри, АНУ-ын Нью Йорк мужийн прокурор Преет Барара нарыг  төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнагдсан байна. Мөн АНУ-ын Байгалийн түүхийн үндэсний музейн захирал Марк Норелл, хуульч Тоня Пэйнтер нарын арван хүнд “Найрамдал” медаль хүртээжээ. Шагналыг өчигдөр АНУ-ын Нью Йорк хотын ONE UNITED NATIONS PLAZA ордны “Manhattan Room” танхимд болсон Тиранозавр Батаарыг шилжүүлж авах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар эздэд нь гардуулсан байна.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ