Архангайчууд дэлхийн пара хөнгөн атлетикийн тэмцээнд амжилттай оролцжээ

Саяхан БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон пара хөнгөн атлетикийн А зэрэглэлийн дэлхийн аваргын эрх олгох тэмцээнд Архангай аймгаас Ц. Нэргүйбаатар дасгалжуулагчтай таван тамирчин оролцсоноос тамирчин Ч. Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгө, зээрэнцэг болон жад шидэлтээр хүрэл медаль, тамирчин Б. Гарамгайбаатар 1500 м гүйлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан байна. Үүнээс гадна тамирчин Г. Самбууданзан бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрлөөр хос алтан медалийн эзнээр тодорч, Герман улсад болох пара хөнгөн атлетикийн ДАШТэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Ж.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ