Т.Санчирт улсын заан цол олголоо

Өнгөрсөн жилийн баяр наадамд зодоглосон улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нарын сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн. Ингээд улсын арслан Х.Мөнхбаатарын Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын 5, 6, 7-гийн даваанд давсан давааг хүчингүй болгож, чимгийг нь хураах, улсын начин Б.Сугаржаргалын зургаан сар барилдах эрхийг хасах тухай санал гаргасан байгаа.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Төмөрбаатарын Санчирт улсын заан цол, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин Жаргалсайханы Амартүвшинд улсын харцага цолны үнэмлэхийг гардууллаа.
Б.Тэмүүлэн
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ