Өвөрмонголчууд хятадуудтай дахин сөргөлджээ

Өвөрмонголын малчид Хятадын фермерүүдтэй дахин сөргөлдөж, үймээн дэгдээсэн талаар “Radio Free Asia” мэдээлжээ. Энд бичсэнээр, Өвөрмонголын Онгуд хошууны Баянтал хэмээх газарт 100 гаруй хятад иргэн фермерийн аж ахуй эрхэлж, олон мянган га талбай хашаалж өмчилсөн байна. Үүнээс болж нутгийн малчид малын бэлчээргүй болж, өөр газарт шилжин суурьшиж эхэлжээ. Тиймээс малчид хятадуудад газар нэмж хашаалахгүй байх шаардлага тавьсан байна.
Гэтэл хятадууд малчид руу дайрч, долоон хүнийг хүнд гэмтээсэн гэж АНУ дахь Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв дамжуулав. Тус төвийн судалгаагаар Баянталд 67 акр буюу 270 мянган га талбайд хятадууд эзэн суусан байна. Тэд 10-20 жилийн хугацаагаар газар эзэмших эрх авсан бөгөөд малчид энэ явдлыг луйвар хэмээн нэрлэжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ