Сэлбийн гүүрийг бүрэн шинэчлэнэ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажилэхлээд байна.Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гаднаСэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.
Мөн гэрэлтүүлэг, гэрэл дохио, ногоон байгууламж, тохижилтыг цогцоор нь шийдэхээр төсөлд тусгажээ.
Энэхүү ажилтай холбоотойгоор ШУТИС-ийн баруун хойд уулзвараас11-р хорооллын уулзвар хоорондболонСэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хааж, замын зурвасыг чөлөөлж эхлээд байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Бээжин констракшн инженеринг групп, Туслан гүйцтэтгэчээр Дүүрэн трейд ХХК, ЧММ ХХК-ийн түншлэл ажилалж байна. Энэхүү ажлыг энэ оны 11 сард ашиглалтад өгөх гэрээтэй юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ