Бүх нийтээр мод тарина

Ирэх бямба гаригт бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байна. Бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд Ерөнхийлөгчийн 2010 оны 4-р сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Ойн тухай хуулинд 16 нас хүрсэн иргэн бүр , аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Иймд хүн бүр мод тарьж, тарьсан модоо хайрлан арчилж, ургуулцгаая.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ