“Саруул тэнгэр” хотхоны найман давхраас хүүхэд унаж амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр бага насны хүүхэд золгүй байдлаар амиа алдсан нэг хэрэг цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд байрлах “Саруул тэнгэр” хотхоны найман давхрын цонхноос дөрвөн настай эмэгтэй Н гэгч хараа хяналтгүйгээр тоглож байгаад унаж амиа алдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэст шалгаж эхэлжээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисноос болж, золгүй осол гарч байгааг анхааруулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ