Оюуны гимнастикийн одод тодорлоо

Математикийг оюуны гимнастик гэдэг. Тэгвэл Монголын багш, сурагчдын математикийн 49 дүгээр олимпиадыг ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль зохион байгуулжээ. Наймдугаар ангийн сурагчдаас зохион байгуулагч сургуулийн сурагч Ө.Төрхүү авбал зохих 42 оноо авч түрүүлжээ. Түүнийг МУИС-ийн Математикийн тэнхмээс өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр давхар урамшуулжээ. Есдүгээр ангийнхнаас “Сант” сургуулийн Б.Пүрэв, аравдугаар ангийнхнаас “Орчлон” сургуулийн О.Бодрол, 11 жилийн сургалттай сургуулийнхнаас аравдугаар ангийн ангилалд “Олонлог” сургуулийн А.Сүхбат, арваннэгдүгээр ангийн ангилалд эзэн сургуулийн Г.Мөнхбаяр нар аваргалж оюуны гимнастикийн оддоор тодорлоо. Багш нараас Нэгдүгээр сургуулийн М.Отгонжаргал, “Олонлог” сургуулийн Б.Баяржаргал нар тус, тусын төрөлд аваргалжээ. Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн сурагчдыг 200, 150, 100 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнасан байна. Багш нар ч медаль, мөнгөн шагнал хүртжээ.

М.Онон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ